- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 363
Улаанбаатар хот
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг, 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалт, Компанийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хуулийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхтэй холбогдуулан хууль хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах хүрээнд нийтийн үйлчилгээний төрийн өмчийн компани болгон өөрчлөн байгуулах төрийн өмчит үйлдвэрийн газрын жагсаалтыг 1 дүгээр хавсралт, төрийн өмчит нийтийн үйлчилгээний байгууллага болгон өөрчлөн байгуулах төрийн өмчит үйлдвэрийн газрын жагсаалтыг 2 дугаар хавсралт, татан буулгах төрийн өмчит үйлдвэрийн газрын жагсаалтыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2.Энэ тогтоолын 1-д заасан төрийн өмчит үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах, татан буулгах ажлыг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөнд дараах арга хэмжээг тусган баталж, хэрэгжилтийг 2027 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үе шаттайгаар хангаж ажиллахыг Засгийн газрын холбогдох гишүүд, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т даалгасугай:
2.1.өөрчлөн байгуулагдах хуулийн этгээдийн чиг үүргийн давхардлыг арилгах, удирдлагын зардлыг бууруулах зарчмыг баримтлан зохион байгуулалтын бүтцийг оновчтой тогтоож, дүрмийг хуулийн этгээдийн хэлбэр, хуульд нийцүүлэн шинэчлэн батлуулах;
2.2.өөрчлөн байгуулагдах төрийн өмчит үйлдвэрийн газрын эрх, үүрэг болон орон тоо, цалингийн сан, эд хөрөнгө, өр төлбөр, авлага, архив, албан хэргийг хуульд заасан журмын дагуу эрх залгамжлагч хуулийн этгээдэд шилжүүлэх;
2.3.татан буугдах төрийн өмчит үйлдвэрийн газарт хуулийн этгээдийг татан буулгах комисс байгуулж, татан буугдаж байгаа хуулийн этгээдэд холбогдох шаардлагыг хуульд заасан дарааллаар хангуулан, татан буулгасны дараа үлдэх эд хөрөнгө, архив, албан хэргийг чиг үүргийг нь шилжүүлэн авсан байгууллагад хүлээлгэн өгөх;
2.4.ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцаа, нийгмийн баталгааг хуульд нийцүүлэн шийдвэрлэх, хүний нөөцийн шилжилтийн төлөвлөгөө болон холбогдох зардлын тооцоо, санхүүжилтийн эх үүсвэрийн саналыг боловсруулах.
3.Хил хамгаалах ерөнхий газрын харьяа "Хилийн цэргийн 0288 дугаар анги", "Хилийн цэргийн 0119 дүгээр анги" төрийн өмчит үйлдвэрийн газрыг цэргийн анги, салбар болгон өөрчлөн байгуулах асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, Хил хамгаалах ерөнхий газар (Ж.Бямбасүрэн)-т тус тус даалгасугай.
4."Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв" төрийн өмчит үйлдвэрийн газрыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Усны газрын харьяанд төрийн байгууллага болгон өөрчлөн байгуулах арга хэмжээ авч, холбогдох шийдвэрийн төслийг боловсруулан шийдвэрлүүлэхийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очирт даалгасугай.
5.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаярт үүрэг болгосугай.
6.Энэ тогтоолын 1, 3, 4-т заасан арга хэмжээг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж, бэлтгэл ажлыг тогтоол батлагдсан өдрөөс эхлэн зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Б.ЭНХБАЯР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх