A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2026 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 372

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Засгийн газрын агентлагийн бүтэц, орон тооны талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 52 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч зарим агентлагийн орон тооны дээд хязгаар"-ын 9 дэх заалтын "100" гэснийг "115" гэж өөрчилсүгэй.

2.Энэ тогтоолын 1-д заасныг хэрэгжүүлэхдээ татварын албаны батлагдсан нийт орон тоо, цалингийн сангийн хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр зохицуулалт хийж, Татварын ерөнхий газрын чиг үүрэг, ачаалалд нийцүүлэн зохион байгуулахыг Сангийн сайд З.Мэндсайханд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ

САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН