A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2026 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 383

Улаанбаатар хот

ДҮРЭМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Дүрэм шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 147 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм"-д доор дурдсан агуулгатай 5.13 дахь заалт нэмсүгэй:

"5.13.Улсын байцаагч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56.13-т заасан үндэслэлээр хяналт шалгалтад холбогдох асуудлыг эрх бүхий байгууллагаар шалган тогтоолгох хүсэлт гаргаж, энэ үндэслэлээр хяналт шалгалтыг хойшлуулсан бол уг хугацааг тасалдсанд тооцно."

2.Мөн дүрмийн 4.3 дахь заалтын "үзсэн," гэсний дараа "энэ дүрмийн 4.2-т заасан холбогдох нотлох баримтыг хууль тогтоомжид заасан шаардлагад нийцсэн хэлбэрээр ирүүлээгүй," гэж нэмсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ

САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН