A

A

A

  • Нүүр
  • Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн товлол болон зардлын төлбөрийн хэмжээ, түүнийг санхүүжүүлэх журам/
Бүлэг: 1979

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2026 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр

Дугаар 10

Улаанбаатар хот

Журам батлах тухай

  Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.8.4 дэх заалт, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн товлол болон зардлын төлбөрийн хэмжээ, түүнийг санхүүжүүлэх журам"-г хавсралтаар баталсугай.

2.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга (Н.Эрдэнэбаяр)-д ДААЛГАХ нь:

2.1.Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг зохион байгуулах удирдамж, заавар болон үзлэгт хамруулах хуваарийг жил бүр батлах;

2.2.Батлагдсан товлолын дагуу тусламж, үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн хүний нөөцийг бүрдүүлэх, чадавхжуулах сургалтыг зохион байгуулах;

2.3.Товлолд заасан тусламж, үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж болон үйлчилгээ үзүүлэх орчныг бүрдүүлэх;

2.4.Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн хяналт, тандалтын цахим бүртгэлийн сан бүрдүүлж, эрүүл мэндийн даатгалын цахим программ хангамжтай холбох;

2.5.Хүүхдийн эрт илрүүлэгт хамрагдсан болон түүний үр дүнгийн талаарх мэдээллийг тухайн хүүхдийн үндсэн харъяаллын анхан шатны эрүүл мэндийн байгууллагад эргэн мэдээлэх, хяналт хийх;

3.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (Ц.Батбаатар)-т ДААЛГАХ нь:

3.1.Журмын дагуу анхан шатлалын эрүүл мэндийн байгууллагуудаас үзүүлж буй тусламж, үйлчилгээг холбогдох эрх зүйн хүрээнд худалдан авах, нэхэмжлэлийг бодит цагийн горимоор хүлээн авч, чанарын болон төлбөрийн хяналтыг үндэслэн санхүүжилтийг олгох;

3.2.Эрүүл мэндийн даатгалын цахим программ хангамжид холбогдох нэмэлт өөрчлөлтийг оруулах;

3.3.Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамрагдалт, анхан шатлалын эрүүл мэндийн байгууллагад олгосон санхүүжилтийн хэмжээ, арга хэмжээний хэрэгжилтийг жил бүр үнэлж, үр дүнг дараа жилийн эхний улиралд багтаан Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлд танилцуулах;

3.4.Холбогдох хууль, эрх зүйн актууд болон эрүүл мэндийн даатгалын сангийн тухайн оны батлагдсан төсөвтэй уялдуулан даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах, зардлын төлбөрийг ньсанхүүжүүлэх харилцааг нэгдсэн, цогц байдлаар шийдвэрлэх тогтоолын төслийг боловсруулах, санал авч шинэчлэн батлуулах;

4.Журмын дагуу хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг жил бүр зохион байгуулах, цахим системд үзүүлсэн тусламж, үйлчилгээг бодит цагийн горимоор үнэн зөв бүртгэхийг даатгалын байгууллагатай гэрээ бүхий анхан шатлалын эрүүл мэндийн байгууллагын дарга нарт үүрэг болгосугай.

5.Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн Ажлын алба (Ц.Сарантуяа), Эрүүл мэндийн яамны Салбарын хяналт, дотоод аудит, хяналт шинжилгээ, үнэлгээний газар (С.Төгсдэлгэр) нарт даалгасугай.

ДАРГА Э.БАТШУГАР