A

A

A

Бүлэг: 1979

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2026 оны 8 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 336

Улаанбаатар хот

Журам батлах тухай

  Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2, 63 дугаар зүйлийн 63.1.2, 63.1.12, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 14 дүгээр зүйлийн 14.5, 14.8, 14.11, 141 дүгээр зүйлийн 141.5, 19 дүгээр зүйлийн 19.3, 19.12, 22 дугаар зүйлийн 22.5, 26 дугаар зүйлийн 26.2, 31 дүгээр зүйлийн 31.3, 39 дүгээр зүйлийн 39.3, 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.3, 44 дүгээр зүйлийн 44.4, 55 дугаар зүйлийн 55.1.2, 55.1.9, 55.1.10, 55.1.12 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагааны журам"-ыг нэгдүгээр хавсралтаар, "Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны журам"-ыг хоёрдугаар хавсралтаар, "Гэрээний үндсэн дээр үүсгэн байгуулах хувийн хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны журам"-ыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэ тогтоолын 1-д заасан журам хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 64 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан журмын хэрэгжилтийг хангаж, үйл ажиллагаандаа дагаж мөрдөхийг зохицуулалттай этгээдүүдэд үүрэг болгосугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын албанд даалгасугай.

ДАРГА Т.ЖАМБААЖАМЦ