- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ТАЙЛАНГИЙН МАЯГТ, ХАВСРАЛТ МЭДЭЭ, НӨХӨХ ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /"Хотын албан татвар суутган төлөгчийн тайлан"-гийн маягт /ТТ-28/-ыг нэгдүгээр, "Суутган төлөгчийн ногдуулсан хотын албан татварын тайлангийн хавсралт мэдээ"-г хоёрдугаар, "Хотын албан татвар суутган төлөгчийн тайлангийн маягтыг нөхөх заавар"-ыг гуравдугаар хавсралтаар/
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2026 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр
Дугаар А/146
Улаанбаатар хот
Тайлангийн маягт, хавсралт мэдээ, нөхөх заавар батлах тухай
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2, 8.4, Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.3, Хотын албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Хотын албан татвар суутган төлөгчийн тайлан"-гийн маягт /ТТ-28/-ыг 1 дүгээр, "Суутган төлөгчийн ногдуулсан хотын албан татварын тайлангийн хавсралт мэдээ"-г 2 дугаар, "Хотын албан татвар суутган төлөгчийн тайлангийн маягтыг нөхөх заавар"-ыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Тушаалын хавсралтаар батлагдсан тайлангийн маягт, хавсралт мэдээний загварыг Татварын удирдлагын нэгдсэн системд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах, тушаалын хэрэгжилтэд хяналт тавихыг Татвар төлөгчид үйлчлэх газар /Б.Буяннэмэх/, Мэдээллийн технологийн төв /Б.Алтанхуяг/-д даалгасугай.
3.Батлагдсан маягтын дагуу тайланг хүлээн авч, татварын тооцоо хийхийг Том татвар төлөгчийн газар, аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсийн дарга нарт үүрэг болгосугай.
4.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Татварын ерөнхий газрын даргын 2024 оны А/37 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Б.ЦОГТНАРАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх