- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ- Хотын албан татвар суутган төлөгчийг бүртгэх, бүртгэлээс хасах журам
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2026 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр
Дугаар А/161
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2, , Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.3, Хотын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Хотын албан татвар суутган төлөгчийг бүртгэх, бүртгэлээс хасах журмыг хавсралтаар тус тус баталсугай.
2.Татварын удирдлагын нэгдсэн системд холбогдох өөрчлөлтийг нэвтрүүлэх, журмын хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллахыг Мэдээллийн технологийн төв /Б.Алтанхуяг/, Татвар төлөгчид зөвлөн туслах газар ( Д.Цогтжаргал), Нийслэлийн татварын газар (Х.Оюунцэцэг)-т тус тус даалгасугай.
3.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын газар (Д.Мөнхтамир) -т үүрэг болгосугай.
ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Б.ЦОГТНАРАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх