A

A

A

Бүлэг: 1979

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2026 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр

Дугаар А/162

Улаанбаатар хот

АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2, Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.3, Хотын албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Хотын албан татвар ногдуулах, төлөх, тайлагнах аргачлалыг хавсралтаар баталсугай.

2.Татварын удирдлагын нэгдсэн системд холбогдох өөрчлөлтийг нэвтрүүлэх, журмын хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллахыг Мэдээллийн технологийн төв /Б.Алтанхуяг/, Татвар төлөгчид зөвлөн туслах газар ( Д.Цогтжаргал), Нийслэлийн татварын газар (Х.Оюунцэцэг)-т тус тус даалгасугай.

3.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын газар (Д.Мөнхтамир) -т үүрэг болгосугай.

ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Б.ЦОГТНАРАН