- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАЙГАЛИЙН УРГАМЛЫН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр
Дугаар 27
Дархан сум
БАЙГАЛИЙН УРГАМЛЫН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.24 дэх заалт, 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэг, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэг, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны "Экологи-эдийн засгийн үнэлгээ батлах тухай" А/75 дугаар тушаалыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1."Байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээ"-г хавсралтаар баталсугай.
2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга (Б.Азжаргал)-д үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн "Байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 30 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА А.ЯНЖМАА
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх