A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Эрдэм шинжилгээний ажилтныг аттестатчилах журам/
Бүлэг: 1979

ТЭРГҮҮН ШАДАР САЙД БӨГӨӨД ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

2026 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр

Дугаар А/152

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 1 дэх заалт, 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Эрдэм шинжилгээний ажилтныг аттестатчилах журмыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллахыг Шинжлэх ухаан, технологийн бодлого, төлөвлөлтийн газар (Б.Отгонцэцэг)-т даалгасугай.

3.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайдын "Журам батлах тухай" 2022 оны А/394 дүгээр тушаал, Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын 2026 оны "Журам шинэчлэн батлах тухай" А/94 тоот тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Ж.ЭНХБАЯР