- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХУВААРЬ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
2025 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 28
Улаанбаатар хот
ХУВААРЬ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Түр эзгүй байгаа Засгийн газрын гишүүний хариуцсан асуудлыг "Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх хуваарь"-ийг хавсралт ёсоор баталсугай.
2.Түр эзгүй байгаа гишүүний хариуцсан асуудлыг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх Засгийн газрын гишүүн эзгүй тохиолдолд тухайн асуудлыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, эсхүл Монгол Улсын Ерөнхий сайдаас томилсон аль нэг сайд танилцуулж байхаар тогтоосугай.
3.Энэ захирамж гарсантай холбогдуулан "Хуваарь шинэчлэн батлах тухай" Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 32 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх