A

A

A

  • Нүүр
  • Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж, Сайдын тушаал
  • АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮС ТОГТООХ, БҮСЭД МӨРДӨХ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Говь-Алтай аймгийн төв Есөнбулаг сумын "Агаарын чанарыг сайжруулах бүс"-ийг 1 дүгээр, уг бүсэд мөрдөх журмыг 2 дугаар, бүсийн байршлыг харуулсан газрын зураг, хилийн заагийг 3 дугаар хавсралтаар/
Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙД, ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ, ЗАХИРАМЖ

2026 оны 7 дугаар сарын 03-ны өдөр

Дугаар А/663, А/348

Улаанбаатар хот

АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮС ТОГТООХ, БҮСЭД МӨРДӨХ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 72 дугаар зүйлийн 72.1.1, 72.1.2, Агаарын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ/ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Говь-Алтай аймгийн төв Есөнбулаг сумын "Агаарын чанарыг сайжруулах бүс"-ийг 1 дүгээр хавсралтаар, уг бүсэд мөрдөх журмыг 2 дугаар хавсралтаар, бүсийн байршлыг харуулсан газрын зураг, хилийн заагийг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү хамтарсан тушаал, захирамжийг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, журмыг хэрэгжүүлэхэд нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Хүрээлэн буй орчны бодлого, үнэлгээний газар (Г.Энхмөнх)-т, журмын хэрэгжилтийг зохион байгуулж, үр дүнг тайлагнаж ажиллахыг Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар (Д.Батмагнай), Ус цаг уур, орчны шинжилгээний төв (Н.Алтантуяа), Есөнбулаг сумын Засаг дарга (Н.Золжаргал)-д тус тус даалгасугай.

3.Агаарын чанарыг сайжруулах бүс тогтоосон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлан мэдээлэхийг Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газар (М.Насанбат), Байгаль орчны газар (Д.Батмагнай) тус тус үүрэг болгосугай.

4.Энэхүү хамтарсан тушаал, захирамж гарсантай холбогдуулан "Агаарын чанарыг сайжруулах бүс тогтоож, бүсэд мөрдөх журам батлах тухай" Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/443, А/664 дүгээр хамтарсан тушаал, захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙД Ц.САНДАГ-ОЧИР

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.ЧИНБАТ