- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАРИМ ХИЛИЙН БООМТООР ИМПОРТЛОХ ГАЗРЫН ТОСНЫ ЗАРИМ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ГААЛИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ, ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 10 дугаар сарын 07 өдөр
Дугаар 394
Улаанбаатар хот
ЗАРИМ ХИЛИЙН БООМТООР ИМПОРТЛОХ ГАЗРЫН ТОСНЫ ЗАРИМ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ГААЛИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ, ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсэг, "Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолын 4, 5 дахь заалт, "Тогтоолд нэмэлт оруулах тухай" Улсын Их Хурлын 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 07 дугаар тогтоолын 2 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Бүсийн хөгжлийн бодлого, эдийн засгийн тэргүүлэх чиглэлтэй уялдуулан Замын-Үүд, Булган, Шивээхүрэн боомтоор импортолж байгаа 92 октантай автобензин болон дизелийн түлшний гаалийн албан татварын хувь, хэмжээг 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2028 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд 0 (тэг) хувиар тогтоосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙД Г.ДАМДИННЯМ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх