- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр, Сайдын тушаал
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Банкны нягтлан бодох бүртгэлийн журам/
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2026 оны 8 дугаар сарын 31-ний өдөр
Дугаар А/259, А/193
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь заалт, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт,Банкны тухай хуулийн35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Банкны нягтланбодох бүртгэлийн журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Банкны нягтлан бодох бүртгэлийн журмыг банкны үйл ажиллагаанд нэвтрүүлэх, зохион байгуулалтын бэлтгэл арга хэмжээ авахыг Монголбанкны Банкныхяналт шалгалтын газар /Ц.Дамдинсүрэн/-т үүрэг болгосугай.
3.Банкны нягтлан бодох бүртгэлийн журам, маягт, аргачлалын талаар мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар /Б.Болормаа/,Монголбанкны Банкны хяналт шалгалтын газар /Ц.Дамдинсүрэн/-т тус тус үүрэг болгосугай.
4.Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/294, 340 дүгээр хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
5.Энэ тушаалыг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ С.НАРАНЦОГТ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх