- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АТАР ГАЗРЫГ ТАРИАЛАНГИЙН ГАЗАРТ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 404
Улаанбаатар хот
АТАР ГАЗРЫГ ТАРИАЛАНГИЙН ГАЗАРТ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Тариалангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Говь-Алтай аймгийн Тайшир, Төв аймгийн Аргалант, Батсүмбэр, Баяндэлгэр, Баянчандмань, Цээл, Сэргэлэн, Эрдэнэ сумдын нутаг дэвсгэр дэх нийт 3169.42 га атар газрыг тариалангийн газарт шилжүүлсүгэй.
2.Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан тариалангийн газарт шилжүүлсэн газрын байршил, хилийн зааг, эргэлтийн цэгийн солбицлыг хавсралт ёсоор баталсугай.
3.Тариалангийн газрыг зохих журмын дагуу газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд бүртгэхийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар (А.Энхманлай)-т, газрын ашиглалт, хамгаалалтыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийцүүлэн холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, Говь-Алтай, Төв аймгийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
4.Атар газраас тариалангийн газарт шилжүүлсэн газрыг зориулалтаар нь ашиглаагүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу зөрчлийг арилгуулах арга хэмжээг тухай бүр авч ажиллахыг Говь-Алтай, Төв аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Б.ЭНХБАЯР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх