A

A

A

Бүлэг: 1979

АРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2026 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр

Дугаар 32

Эрдэнэбулган сум

АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэг, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсгийг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит арван хоёрдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Архангай аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа агаар бохирдуулагчаар төлүүлэх агаарын бохирдлын төлбөрийн хувь хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Агаар бохирдуулагчид ногдуулсан агаарын бохирдлын төлбөрийн хувь хэмжээг мөрдүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга (Б.Цэрэннадмид)-д үүрэг болгосугай.

3.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Ж.Мөнхбат)-д даалгасугай.

4.Энэхүү журмыг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА П.ГОМБОДОРЖ