- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ- Хөвсгөл аймгийн Ханх сумын хэрэглэгчдэд борлуулах цахилгааны тариф
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2026 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр
Дугаар 484
Улаанбаатар хот
ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 504 дүгээр тогтоолоор батлагдсан "Цахилгаан, дулааны эрчим хүчний тариф тогтоох аргачлал"-ын 3 дугаар зүйл, 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, "Хөвсгөл эрчим хүч" ХХК-ийн 2025 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 374 дүгээр албан бичгийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:
1.Хөвсгөл аймгийн Ханх сумын хэрэглэгчдэд борлуулах цахилгааны тарифыг хавсралтаар баталсугай.
2.Батлагдсан тарифыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Хөвсгөл эрчим хүч" ХХК /Г.Очирхуяг/-д үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны "Тариф батлах тухай" 2026 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 369 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай.
4.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ, тарифын газар /Б.Эрдэнэбулган/-т даалгасугай.
ДАРГА Л.ЖАМБА
ЗОХИЦУУЛАГЧ А.АЗБАЯР
Б.АМАРСАНАА
Д.ЦОГОО
Б.ЕРЭН-ӨЛЗИЙ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх