A

A

A

Бүлэг: 1979

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2026 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр

Дугаар 485

Улаанбаатар хот

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

  Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 504 дүгээр тогтоолоор батлагдсан "Цахилгаан, дулааны эрчим хүчний тариф тогтоох аргачлал"-ын 3 дугаар зүйл, 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, "Алтай-Улиастайн цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 29 дүгээр албан бичиг, 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 65 дугаар албан бичгийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1.Говь-Алтай аймгийн Алтай сумын хэрэглэгчдэд борлуулах цахилгааны тарифыг хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан тарифыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Алтай-Улиастайн цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК /Б.Цэдэвсүрэн/-д үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны "Тариф батлах тухай" 2026 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 370 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

4.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ, тарифын газар /Б.Эрдэнэбулган/-т даалгасугай.

ДАРГА Л.ЖАМБА

ЗОХИЦУУЛАГЧ А.АЗБАЯР

Б.АМАРСАНАА

Д.ЦОГОО

Б.ЕРЭН-ӨЛЗИЙ