- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2018 оны 239 дүгээр тогтоол)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 405
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Дүрэм шинэчлэн батлах тухай" Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 239 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм"-ийн дараах заалт, дэд заалтыг доор дурдсанаар тус тус өөрчлөн найруулсугай:
1/1.2.24 дэх заалт:
"1.2.24."мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл" гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.12-т заасныг;"
2/25.3 дахь заалт, 25.4 дэх заалтын зарим хэсэг:
"25.3.Унадаг дугуйг 10 хүртэлх насны хүүхэд харгалзах хүнтэйгээр зөвхөн явган хүний зам дээр, харин 10-аас 16 хүртэлх насны хүүхэд явган хүний зам болон түүн дээр тэмдэглэгдсэн унадаг дугуйн замаар унаж хөдөлгөөнд оролцож болно. 18 нас хүрээгүй бол мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно.
25.4.Унадаг дугуйг 16-аас дээш, мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг 18 буюу түүнээс дээш насны хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо унадаг дугуйн зам буюу унадаг дугуйн эгнээгээр явах бөгөөд дараах тохиолдолд зорчих хэсгийн баруун гар талын захаар байрлан явж болно:"
3/27.1 дэх заалт:
"27.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцох механикжсан тээврийн хэрэгсэл, мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл болон чиргүүл нь холбогдох эрх бүхий байгууллагаас олгосон улсын бүртгэлийн дугаарын тэмдэгтэй байх бөгөөд дугаарын тэмдгийг MNS 4410 стандартын дагуу байрлуулсан байна."
4/27.2 дахь заалтын "а" дэд заалт:
"а/эцэг, эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, эцэг, эх, асран хамгаалагч нь 18 нас хүрээгүй хүүхдээр мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх;".
2.Мөн дүрмийн 1.2.38, 1.2.39 дэх дэд заалт, 25.2, 25.7, 25.8, 25.9 дэх заалт, 25.9 дэх заалтын "в" дэд заалт, мөн дүрмийн 1 дүгээр хавсралтын 2.9, 4.1 дэх заалтын 4.4, 4 дүгээр хавсралтын 6.10 дахь заалтын "мопедын" гэснийг "мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийн" гэж, мөн дүрмийн 1.2.25 дахь дэд заалт, 3.4 дэх заалтын "в" дэд заалт, 5.1, 5.2 дахь заалт, 9.16 дахь заалтын "а" дэд заалт, 14.3 дахь заалт, 20.1 дэх заалтын "а" дэд заалт, 25.5 дахь заалт, мөн дүрмийн 1 дүгээр хавсралтын 2.20 дахь заалт, 7.4.ж, 7.6.а-7.6.и дэд заалт, 4 дүгээр хавсралтын нийтлэг үндэслэл, 3.1 дэх заалтын "мопед" гэснийг "мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл" гэж, мөн дүрмийн 14.4, 25.6 дахь заалтын "мопедыг" гэснийг "мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг" гэж, 6.1 дэх заалтын "б" дэд заалт, Хорин тав дахь хэсгийн гарчгийн "мопедоор" гэснийг "мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслээр" гэж, мөн дүрмийн 11.10 дахь заалтын тайлбар, 15.1 дэх заалт, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 6.11 дэх заалтын "мопедод" гэснийг "мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлд" гэж, мөн дүрмийн 25.1 дэх заалтын "Мопед болон түүний төрөлд бүртгүүлсэн тээврийн хэрэгсэл нь" гэснийг "Мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл нь" гэж тус тус өөрчилсүгэй.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгэх, улсын дугаар олгоход шаардлагатай журам, улсын дугаарын тэмдэгт тавих холбогдох үндэсний стандарт, мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 14.2-т заасан холбогдох журам, сургалтын хөтөлбөрийг 2026 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор шинэчлэн баталж, тэдгээрийн хэрэгжилтийг хангахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Стандарт, хэмжил зүйн газар (С.Батбаатар)-т тус тус даалгасугай.
4.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарт үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Г.ТЭМҮҮЛЭН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх