- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2001 оны 54 дүгээр тогтоол)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 409
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Хог хаягдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон лицензтэй нэвтрүүлэх барааны кодлосон жагсаалт, журам батлах тухай" Засгийн газрын 2001 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 54 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны кодлосон жагсаалт"-ын
|
85.48 |
8548.10.00 |
Анхдагч элемент, анхдагч зай, цахилгаан цэнэг хуримтлуулагч (аккумулятор)-ийн хаягдал болон гологдол; дууссан анхдагч элемент, анхдагч зай болон цахилгаан цэнэг хуримтлуулагч (аккумулятор) |
B1090 |
оруулах |
|
гэсэн мөрийг доор дурдсанаар өөрчилсүгэй:
|
85.49 |
8549.11.00 |
Хар тугалга-хүчлийн цахилгаан цэнэг хуримтлуулагчийн хаягдал болон гологдол; дууссан хар тугалга-хүчлийн цахилгаан цэнэг хуримтлуулагч (аккумулятор) |
B1090 /Базелийн конвенц (Annex IX); Хог хаягдлын тухай хууль/ |
оруулах |
|
85.49 |
8549.12.00 |
Хар тугалга, кадми, мөнгөн ус агуулсан бусад |
B1250 /Базелийн конвенц (Annex IX); Хог хаягдлын тухай хууль/ |
оруулах |
|
85.49 |
8549.13.00 |
Хар тугалга, кадми, мөнгөн ус агуулаагүй, химийн төрлөөр нь ялгасан |
B1070 /Базелийн конвенц (Annex IX); Хог хаягдлын тухай хууль/ |
оруулах |
|
85.49 |
8549.14.00 |
Хар тугалга, кадми, мөнгөн ус агуулаагүй, химийн төрлөөр нь ялгаагүй |
B3130 /Базелийн конвенц (Annex IX); Хог хаягдлын тухай хууль/ |
оруулах |
|
85.49 |
8549.19.00 |
Бусад |
B4010 /Базелийн конвенц (Annex IX); Хог хаягдлын тухай хууль/ |
оруулах |
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ
БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙД Ц.САНДАГ-ОЧИР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх