- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2018 оны 116 дугаар тогтоол)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 410
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Хог хаягдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Журам, жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 116 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Аюултай хог хаягдлын жагсаалт"-ын 14 дүгээр бүлгийн кодын 16 02 дэд бүлгийн кодын хүрээний
|
16 02 07* |
Хаягдал тоног төхөөрөмжөөс ялгаж авсан хортой бодис |
А |
|
гэсэн мөрний дараа доор дурдсан агуулгатай хэсгийг нэмсүгэй:
|
16 02 08* |
Полихлордибензопидиоксины төрлийн материал агуулсан |
А |
|
16 02 09* |
Полихлорбифенил, полихлортерфенил, полибромбифенил болон тэдгээрийн хольцыг агуулсан бодис, бүтээгдэхүүний хаягдал агуулсан |
А |
|
16 02 10* |
Фенол, фенолын нэгдлүүд, хлорфенолууд агуулсан |
А |
|
16 02 11* |
Цахим, цахилгаан тоног төхөөрөмжийн хаягдал бүрэлдэхүүн хэсгүүд нь Аюултай хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх, зайлуулахад хяналт тавих тухай Базелийн конвенцын хавсралт 1-д агуулсан шинж чанартай хаягдал |
А |
2.Мөн тогтоолын хавсралтын "Аюултай хог хаягдлын жагсаалт"-ын 14 дүгээр бүлгийн кодын 16 06 дэд бүлгийн кодын хүрээний
|
16 06 06* |
Батерей, аккумлятороос ялгаж авсан электролитийн уусмал |
А |
гэсэн мөрний дараа доор дурдсан агуулгатай хэсгийг нэмсүгэй:
|
16 06 07* |
Хортой бодис агуулсан хаягдал катализатор |
А |
|
16 06 08* |
Бусад хууль тогтоомжоор зохицуулагдахгүй тэсрэх аюул бүхий бодисын хаягдал |
А |
|
16 06 09* |
Шүлтийн уусмал ба хатуу сууриуд нэгдлүүд |
А |
|
16 06 10* |
Шингэн буюу хатуу хүчлүүд |
А |
|
16 06 11* |
Галогенжуулсэн органик уусгагчууд |
А |
|
16 06 12* |
Аюултай хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх, зайлуулахад хяналт тавих тухай Базелийн конвенцын хавсралт 1-д агуулсан шинж чанартай агуулсан хаягдал |
А |
3.Мөн тогтоолын хавсралтын "Аюултай хог хаягдлын жагсаалт"-ын 14 дүгээр бүлгийн кодын 17 08 дэд бүлгийн кодын "Барилгын бусад хаягдал" гэсэн хог хаягдлын дэд бүлгийг доор дурдсанаар өөрчилсүгэй:
|
17 08 |
Барилгын хаягдал |
17 08 01* |
Мөнгөн ус агуулсан барилгын хаягдал |
Х |
|
17 08 02* |
Полихлорт бифенил (PCBs) агуулсан барилгын хаягдал (Полихлорт бифенил (PCBs) агуулсан чигжээс, Полихлорт бифенил (PCBs) агуулсан резинэн шал, Полихлорт бифенил (PCBs) агуулсан чигжээстэй шил, Полихлорт бифенил (PCBs) агуулсан конденсатор) |
Х |
||
|
17 08 03* |
Барилгын хортой бодис агуулсан бусад хаягдал (холимог хаягдал орно) |
Х |
||
|
18 01 |
Хүн, мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын эмчилгээ, оношилгоо, тусламж үйлчилгээний явцад үүсэх хаягдал |
18 01 02* |
Эмгэг хог хаягдал (хүний биеийн эд эрхтэн, хэсэг болон цус, цусан бүтээгдэхүүн, нөөцөлсөн цус (18 01 03-д зааснаас бусад) |
А |
|
18 01 03* |
Цуглуулах, устгахад тусгай шаардлага тавигддаг халдвартай хаягдал |
А |
||
|
18 01 05* |
Хортой бодис агуулсан химийн бодисын хаягдал |
Х |
||
|
18 01 07* |
Эсэд хортой нөлөөтэй хог хаягдал (Цитотоксик, цитостатик эм гэх мэт) |
А |
||
|
18 01 09* |
Шүдний эмнэлгийн амальгам хаягдал |
А |
||
|
18 01 10* |
Халдвартай шингэн хаягдлын анхан шатны цэвэрлэгээнээс үүсэх лаг |
А |
||
|
18 02 02* |
Цуглуулах, устгахад тусгай шаардлага тавигддаг халдвартай хаягдал |
А |
||
|
18 02 04* |
Хортой бодис агуулсан химийн бодисын хаягдал |
Х |
||
|
18 02 06* |
Эсэд хортой нөлөөтэй хог хаягдал (Цитотоксик, цитостатик эм гэх мэт) |
А |
||
|
19 01 |
Бусад хаягдал |
19 01 02* |
Хийн цэвэрлэгээнээс үүсэх фильтрийн тоос |
А |
|
19 01 03* |
Хийн цэвэрлэгээнээс үүсэх шингэн хаягдал болон бусад шингэн хаягдал |
А |
||
|
19 01 04* |
Хийн цэвэрлэгээнээс үүсэх хатуу хаягдал |
А |
||
|
19 01 05* |
Хийн цэвэрлэгээнд ашигласан идэвхжүүлсэн нүүрс |
А |
||
|
19 01 06* |
Хортой бодис агуулсан зуухны доод үнс ба шаар |
А |
||
|
19 01 08* |
Хортой бодис агуулсан дэгдэмхий үнс |
Х |
||
|
19 01 10* |
Хортой бодис агуулсан зуухны тоос |
Х |
||
|
19 01 12* |
Хортой бодис агуулсан пиролизын хаягдал |
Х |
||
|
19 02 02* |
Нэг болон түүнээс дээш төрлийн аюултай хаягдал хольсон хог хаягдал |
А |
||
|
19 02 03* |
Физик-химийн боловсруулалтаас гарсан хортой бодис агуулсан лаг |
Х |
||
|
19 02 05* |
Ялгах процессоос гарсан тос болон баяжмал |
А |
||
|
19 02 06* |
Хортой бодис агуулсан шатамхай шингэн хаягдал |
Х |
||
|
19 02 07* |
Хортой бодис агуулсан шатамхай хатуу хаягдал |
Х |
||
|
19 02 09 |
Хортой бодис агуулсан бусад хаягдал |
Х |
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ
БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙД Ц.САНДАГ-ОЧИР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх