A

A

A

  • Нүүр
  • Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ- Төв аймгийн Зуунмод сум "Мал аж ахуй эрхлэхийг хориглох бүс тогтоох, тухайн бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах, түүнтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлэх журам", "Сумын нутаг дэвсгэрт мал бэлчээрлүүлэхийг хориглох бүс", "Сумын нутаг дэвсгэрт мал бэлчээрлүүлэхийг хориглох бүсийн кординат"
Бүлэг: 1979

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2026 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр

Дугаар 20

Зуунмод сум

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, 35.2.2, 48 дугаар зүйлийн 48.1, 49 дүгээр зүйлийн 49.1. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3, 16.1.4 Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3 дахь заалтуудыг үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

  1.Төв аймгийн Зуунмод сумын хэмжээнд "Мал аж ахуй эрхлэхийг хориглох бүс тогтоох, тухайн бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах, түүнтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлэх журам"-ыг нэгдүгээр, "Сумын нутаг дэвсгэрт мал бэлчээрлүүлэхийг хориглох бүс"-ийг хоёрдугаар, "Сумын нутаг дэвсгэрт мал бэлчээрлүүлэхийг хориглох бүсийн кординат"-ыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

  2.Журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг аймгийн Засаг дарга (Л.Төмөрчөдөр)-д даалгасугай.

  3.Энэхүү тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба (А.Амарбаясгалан)-д үүрэг болгосугай.

  4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Үйлдвэрлэл үйлчилгээ, хөдөө аж ахуйн бодлогын хороонд үүрэг болгосугай.

ДАРГА Н.ЭНХБОЛД