A

A

A

Бүлэг: 1979

АРХАНГАЙ АЙМАГ ЭРДЭНЭБУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2026 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр

Дугаар 04

Эрдэнэбулган сум

АЙЛ ӨРХИЙН ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖ, АЖ АХУЙН НЭГЖИЙН ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 10 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Тус сумын нутаг дэвсгэрт энгийн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх үйлчилгээний айл өрхийн хог хаягдлын хураамж, аж ахуйн нэгжийн хог хаягдлын хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Хавсралтаар батлагдсан тарифын дагуу байгууллага, аж ахуйн нэгж, үйлдвэрлэл, үйлчилгээний газар, айл өрхөд дагаж мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавьж, хураамжийг сумын татварын орлогод төвлөрүүлэн ажиллахыг сумын Засаг дарга (Т.Ганзориг)-т үүрэг болгосугай.

3.Энэ тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэж, захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.

4.Энэ тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсэн өдрөөс эхлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор баталсан "Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Л.МӨНХ-ЭРДЭНЭ