- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ- Завхан аймгийн Асгат сумын "Дэх чулуут" ХХК-ийн эзэмшлийн дулаан түгээх шугам сүлжээнд холбогдсон төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүдэд борлуулах дулааны эрчим хүчний тариф
ЗАВХАН АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2026 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр
Дугаар 11
Улиастай
ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дахь заалт, Захиргааны Ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 06 дугаар тогтоолоор баталсан "Хэрэглэгчийн эрчим хүчний тарифын саналыг хянах, шалгах журам"-ын дагуу "Дэх чулуут" ХХК-ын 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 26/08 дугаар албан бичгээр ирүүлсэн тарифын саналыг тус тус үндэслэн Зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:
1.Завхан аймгийн Асгат сумын "Дэх чулуут" ХХК-ийн эзэмшлийн дулаан түгээх шугам сүлжээнд холбогдсон төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтаар баталсугай.
2.Батлагдсан тарифыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлж хүчин төгөлдөр болмогц 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Дэх чулуут" ХХК-ийн захирал (Б.Эрдэнэбаатар)-д болон "Дэх чулуут" ХХК-ийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд үүрэг болгосугай.
3.Энэ тогтоолыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдэж мөрдөх өдрөөс эхлэн Зохицуулах зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн "Тариф батлах тухай" 01 дүгээр тогтоолын хавсралтад заагдсан тарифыг хүчингүй болгосугай.
4.Зохицуулах зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн тариф батлах тухай 01 дүгээр тогтоолыг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.
5.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн гишүүд Д.Уужимсанаа, аймгийн ХБХОГазрын эрчим хүчний улсын байцаагч нарт даалгасугай.
ДАРГА Т.БАТЦЭНГЭЛ
ГИШҮҮН Д.УУЖИМСАНАА
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх