A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2026 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 392

Улаанбаатар хот

ТОГТООЛ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Зөвлөлийн ажиллах журам батлах тухай" Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 462 дугаар тогтоолын 2 дахь заалтын "Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланд" гэснийг "Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярт" гэж өөрчилсүгэй.

2.Мөн тогтоолын хавсралтаар баталсан "Зөвшөөрлийн зөвлөлийн ажиллах журам"-ын 6.2 дахь заалтад доор дурдсан агуулгатай дараах дэд заалтыг нэмсүгэй:

1/6.2.9, 6.2.10 дахь дэд заалт:

"6.2.9.Зөвшөөрөл шинээр бий болгох, зөвшөөрлийн төрөл, нөхцөл, шаардлага, бүрдүүлэх баримт бичигт өөрчлөлт оруулахтай холбоотой хууль тогтоомжийн төсөлд хийсэн судалгаанд арга зүйн зөвлөгөө өгөх, Зөвлөлийн санал, дүгнэлтийн төслийг боловсруулж, Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх;

6.2.10.Зөвлөлийн санал, зөвлөмж, дүгнэлт, шийдвэр болон хуульд заасан баримт бичгийн жагсаалтыг баталгаажуулснаас хойш хуульд заасан хязгаарлалттай мэдээллээс бусдыг ажлын 5 өдрийн дотор цахим хэлбэрээр нийтэд мэдээлнэ."

3.Мөн журмын дараах заалт, дэд заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/1.1 дэх заалт:

"1.1.Зөвшөөрөл олгох, мэдэгдэл хүлээн авах эрх бүхий этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлагын талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн орон тооны бус зөвлөл (цаашид "Зөвлөл" гэх)-ийн үйл ажиллагааг энэ журмаар зохицуулна."

2/2.1 дэх заалт:

"2.1.Зөвлөл нь энэ журмын 1.1-д заасан чиг үүргийн хүрээнд Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 9.2 дугаар зүйл, 9.3 дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ."

3/2.3 дахь заалт:

"2.3.Зөвлөл хуульд заасан хугацаанд зөвшөөрөл, мэдэгдэл, түүнтэй холбогдсон үйл ажиллагааны эрсдэлийг үнэлж, эрсдэлийн түвшнийг тогтоон, холбогдох санал, дүгнэлт гаргаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Шаардлагатай тохиолдолд үнэлгээ, судалгаа хийх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулж болно."

4/3.2 дахь заалт:

"3.2.Зөвлөлийн дарга нь Монгол Улсын Ерөнхий сайд, Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Зөвшөөрлийн асуудал хариуцсан нэгжийн дарга байна. Зөвлөлийн даргын түр эзгүйд түүний томилсон зөвлөлийн гишүүн удирдана."

5/4.7 дахь заалт:

"4.7.Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг хуралдаанд оролцсон зөвлөлийн гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ. Ашиг сонирхлын зөрчлийн улмаас тухайн асуудлыг хэлэлцэх, санал хураахад оролцоогүй гишүүнийг тухайн асуудлын саналын хураалтад оруулахгүй. Санал тэнцсэн тохиолдолд хуралдаан даргалагчийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ."

6/4.11 дэх заалт:

"4.11.Зөвлөл Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 5.1, 5.4-т заасан чиг үүргийн хүрээнд хамаарах асуудлаар зөвлөмж, мөн зүйлийн 5.2, 5.3, 5.5, 9.2 дугаар зүйлийн 1, 9.3 дугаар зүйлийн 1-д заасан чиг үүргийн хүрээнд хамаарах асуудлаар санал, дүгнэлт гаргаж, мөн хуулийн 9.1 дүгээр зүйлийн 5.6-д заасан чиг үүргийн хүрээнд баримт бичгийн жагсаалтыг Захиргааны ерөнхий хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу баталж, зөвшөөрөл олгох, мэдэгдэл хүлээн авах эрх бүхий этгээдэд хүргүүлнэ."

7/4.12 дахь заалт:

"4.12.Зөвлөлийн хуралдаанаас Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 5.2, 5.5-д заасны дагуу гаргасан санал, дүгнэлтийг холбогдох эрх бүхий этгээд хүлээн авч, хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүнгийн талаар санал, дүгнэлтийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор Зөвлөлд бичгээр мэдэгдэнэ."

8/5.3.1 дэх дэд заалт:

"5.3.1.өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг төлөөлөх, тухайн ашиг сонирхолд нийцүүлэн Зөвлөлийн шийдвэрт нөлөөлөх, улс төрийн нам, эвслийн ашиг сонирхлыг төлөөлөх;"

9/5.6 дахь заалт:

"5.6.Зөвлөлийн гишүүн зөвлөлийн чиг үүрэг, хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүссэн, энэ талаар бичгээр тайлбар гаргаж, Зөвлөлийн хуралдаан, санал хураалтад оролцохгүй. Ашиг сонирхлын зөрчлийн талаар гаргасан мэдэгдэл болон тухайн гишүүн хэлэлцүүлэг, санал хураалтад оролцоогүй тухай хуралдааны тэмдэглэлд тусгана."

10/6.2.4 дэх дэд заалт:

"6.2.4.Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 5.2, 5.3, 9.2 дугаар зүйлийн 1, 9.3 дугаар зүйлийн 1-д тус тус заасны дагуу Зөвлөлийн хуралдаанаас гарсан санал, дүгнэлтийг Засгийн газарт танилцуулах, хэлэлцүүлэх асуудлын баримт бичгийг холбогдох журмын дагуу бэлтгэх;"

11/6.2.6 дахь дэд заалт:

"6.2.6.Зөвшөөрөл, мэдэгдлийн үйл ажиллагаатай холбоотой иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн хүсэлт, өргөдөл, гомдлыг судлан үзэж, харьяаллын дагуу эрх бүхий байгууллагад шилжүүлэх, зөвшөөрлийн тогтолцоо, хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотой нийтлэг асуудлыг нэгтгэн Зөвлөлийн хуралдаанд танилцуулах;".

4.Мөн журмын 1.2, 1.3, 3.1, 4.13 дахь заалт, 5.1.4 дэх дэд заалтын "Зөвшөөрлийн тухай хуулийн" гэснийг "Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн" гэж, 3.6 дахь заалтын "Засгийн газрын Хэрэг эрхлэх газар" гэснийг "эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага" гэж, "Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас" гэснийг "эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас" гэж, 3.7 дахь заалтын "Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга" гэснийг "эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн" гэж, 4.5 дахь заалтын "гишүүний" гэснийг "бүрэлдэхүүний" гэж, 6.1 дэх заалтын "Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын салбарын удирдлага, зохицуулалтын асуудал хариуцсан нэгж" гэснийг "Эдийн засаг, хөгжлийн яамны зөвшөөрлийн асуудал хариуцсан нэгж" гэж, 6.2.3 дахь дэд заалтын "3 хоногийн өмнө" гэснийг "ажлын 5 хоногийн өмнө" гэж, 6.2.8 дахь дэд заалтын "." гэснийг ";" гэж, 6.3 дахь заалтын "Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас" гэснийг "эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас" гэж тус тус өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ

МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮН ШАДАР САЙД БӨГӨӨД ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙД Ж.ЭНХБАЯР