- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2014 оны 52 дугаар тогтоол)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 403
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Журам батлах тухай" Засгийн газрын 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 52 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах журам"-ын 3.2, 6.1 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"3.2.Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хүсэлт гаргагч хуулийн этгээдтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хэлэлцээ хийх асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, хэлэлцээ хийх ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, салбарын болон бусад холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулна."
"6.1.Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хөрөнгө оруулагч этгээдтэй байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний талаарх мэдээллийг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ажлын 5 өдөрт багтаан мэдэгдэнэ."
2.Мөн журмын 21 дэх хэсгийн 2.2, 2.3, 2.4, 2.5, 2.6, 3.1, 5.2, 5.3 дахь заалтын "төрийн захиргааны байгууллага" гэснийг "төрийн захиргааны төв байгууллага" гэж, 21 дэх хэсгийн 2.1, 5.1 дэх заалтын "төрийн захиргааны байгууллагад" гэснийг "төрийн захиргааны төв байгууллагад" гэж, 3.5 дахь заалтын "төрийн захиргааны байгууллагын" гэснийг "төрийн захиргааны төв байгууллагын" гэж тус тус өөрчилсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ
МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮН ШАДАР САЙД БӨГӨӨД ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙД Ж.ЭНХБАЯР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх