A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

АХМАД ДАЙЧДАД НЭГ УДААГИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ОЛГОХ ТУХАЙ

2005 оны 5 дугаар сарын 25-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 109

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. 1945 оны чөлөөлөх дайнд болон 1940-1948 онд улсын баруун хил дээр болсон зэвсэгт тулгаралтад оролцсон амьд сэрүүн байгаа ахмад дайчинд 200.0 (хоёр зуун) мянган төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгосугай.

2. Уг арга хэмжээнд шаардагдах 562.6 (таван зуун жаран хоёр сая зургаан зуун мянган) сая төгрөгийг нийгмийн халамжийн сангийн 2005 оны батлагдсан хөрөнгөд багтаан санхүүжүүлэхийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ц.Баярсайхан, Сангийн сайд Н.Алтанхуяг нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Сангийн сайд Н.АЛТАНХУЯГ

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ц.БАЯРСАЙХАН