A

A

A

  • Нүүр
  • Улсын дээд шүүхийн тогтоол
  • ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛСАН ЗАРИМ ЗҮЙЛ, ХЭСГИЙГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ / Энэ тогтоолыг УДШ-ийн 2002-07-24- ний өдрийн 263  дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./ 
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

1995 оны 03 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 80

Улаанбаатар

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛСАН ЗАРИМ ЗҮЙЛ, ХЭСГИЙГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ 
/ Энэ тогтоолыг УДШ-ийн 2002-07-24- ний өдрийн 263  дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./ 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай Монгол улсын хуулийг шүүн таслах ажилд нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /цаашид "хууль" гэх/-ийн 4 дүгээр зүйлийн 3-д заасан "…хуульд заасан асуудлаар сонирхогч этгээдээс гаргасан хүсэлт"-д мөн хуулийн 11 дүгээр бүлэгт болон хууль тогтоомжийн бусад актад заасан асуудлаар гаргасан хүсэлтүүдийг, мөн зүйлийн 4-т заасан "…хуульд заасан журмын дагуу гаргасан гомдол"-д мөн хуулийн !61 дүгээр зүйлийн 1-д заасан болон шүүхэд гомдол гаргахаар бусад хульд заасан асуудлаар гаргасан гомдлыг хамааруулан ойлгоно.

2.Хуулийн 8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "хэргийн нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой бол шүүх хуралдааныг бүрэн хаалттай буюу түүний зарим ажиллагааг хаалттай явуулж болно" гэсэн заалтыг тухайн хэргийн олонхи нотлох баримт, төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой бол шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттай, хэрэв зарим нотлох баримт тэдний нууцтай холбоотой бол зөвхөн тэдгээр нотлох б римтыг шинжлэн судлах ажиллагааг хаалттай явуулахыг ойлгоно. Шүүх хуралдааныг бүхэлд нь буюу түүний зарим ажиллагааг хаалттай явуулах асуулыг хэргийг шүүхэд шилжүүлэх тухай шүүгчийн захирамжаар шийдвэрлэнэ.

3.Хуулийн мөн зүйл хэсгийн төр, байгууллага, хувь хүний нууц гэдгийг төр, байгууллага, хувь хүний нууцын тухай Монгол Улсын хуулиудад зааснаар ойлгонн.

4.Хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ гагцхүү Үндсэн хуулиар шууд зохицуулагдсан нийгмийн харилцаанаас үүссэн маргааныг шүүх шийдвэрлэхдээ Үндсэн хуулийг, үндсэн хуулиар шууд зохицуулагдаагүй харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэхдээ Үндсэн хуульд нийцсэн, тэгэхдээ албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр болсон, өөрөөр хэлбэл Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 52, 53 дугаар зүйлд заасны дагуу уул хууль хүчин төгөлдөр болох тухай уг хуульд заасан өдрөөс, уг хуульд тусгайлан заагаагүй бол зөвхөн төрийн төв хэвлэлд нийтлэгдсэнээс хойш 190 хоног өнгөрснөөр хүчин төгөлдөр болсон хуулийг хэрэглэхийг ойлгоно. Тэгэхдээ хууль хүчин төгөлдөр болох өдрийг тухайн хуульд заасан боловч уул хууль төрийн төв хэвлэлд албан ёсоор нийтлэгдээгүй бол шүүх түүнийг хэрэглэх эрхгүй.

5.Хуулийн 11 дүгээр зүйлийн 2 ахь хэсгийн тодорхой хэрэг шийдвэрлэх явцад шүүхээс хэрэглэх хууль нь Үндсэн хуульд нийцэхгүй байна гэж шүүх үзвэл тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, Улсын дээд шүүхэд энэ талаар санал оруулна" гэсэн заалтыг шүүх хэрэглэхдээ тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль, эсхүл түүний зүйл, хэсэг, заалт нь Үндсэн хуульд нийцэхгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч үзвэл тэр үндслэлээ тодорхой зааж, уул хууль, зүйл, хэсэг, заалтыг Үндсэн хуульд нийцүүлэх саналаа тусгасан хэрэг шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн тогтоол, захирамж гаргаж Дээд шүүхэд ирүүлэхийг ойлгоно. Улсын Дээд шүүх саналыг хуралдаанаараа хэлэлцэж шүүхийн санал үндэслэлгүй гэж үзвэл тогтоол, захирамжийг хүчингүй болгож, саналыг хэрэгсэхгүй болгох ба саналыг үндэслэлтэй гэж үзвэл хуулийг Үндсэн хуульд нийцүүлэх тухай саналыг Үндсэн хуулийн цэцэд оруулна.

6.Хуулийг Үндсэн хуульд нийцүүлэх талаар эрх бүхий байгууллагын шийдвэр гарч хүчин төгөлдөр болсон буюу уг хуулийг Үндсэн хуульд нийцээгүй тухай шүүхийн саналыг Улсын дээд шүүхээс үндэслэлгүй гэж үзсэн бол шүүх байцаан шийтгэх ажиллагааг шүүгчийн захирамжаар сэргээж хэрэг хэлэлцэх ажиллагааг ердийн журмаар үргэлжлүүлэн явуулна.

7.Хуулийн 22 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "14-өөс 18 хүртэлх насны хүмүүс өөрийн эрх, эрх чөлөө, ашиг сонирхлоо шүүхэд биечлэн хагаалах эрхтэй" гэсэн заалтыг энэ насны хүмүүс нь Иргэний хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрөө бие даан хэрэгжүүлэх эрх болон өөрийн хөдөлмөрийн харилцаатай холбогдон үүссэн маргааныг шүүхээс хянан шийдвэрлэхэд эрх зүйн бүрэн чадамжтай нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн нэгэн адил оролоцж, хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээхийг ойлговол зохино.

8.Мөн зүйлийн 3 дахь хэсгийн "шүүх энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүмүүст хамаарагдах хэрэгт тэдний эцэг эх харгалзан дэмжигчийг татан оролцуулах үүрэгтэй. Харин тэдгээрийн хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн хөлсийг зарцуулах явдалтай холбогдсон хэргийг шийдвэрлэхдээ тэдний эцэг, эх, харгалзан дэмжигчийг оролцуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ" гэдгийг зөвхөн энэ тохиолдолд шүүх насанд хүрээгүй хүмүүсийн эцэг, эх, харгалзан дэмжигчийг шүүх хуралдаанд оруулах эсэхийг шийдвэрлэх, харин бусад бүх тохиолдолд тэдний эцэг, эх, харгалзан дэмжигчийг шүүх заавал татан оролцуулна гэж ойлгоно. Харин насанд хүрээгүй хүн нь хариуцагчаар оролцож байгаа бол тэрээр Иргэний хуулийн 383 дугаар зүйлд зааснаар ажил эрхэлж олсон цалин хөлс, орлого, түүнчлэн хууль ёсны төлөөлөгчөөс үзэмжээрээ захиран зарцуулахад нь шилжүүлсэн тодорхой эд хөрөнгийн хэмжээгээр хариуцлага хүлээх бөгөөд үлдэж байгаа хэсгийг нь хууль ёсны төлөөлөгч нь нөхөн хариуцна.

9.Хуулийн 30 дугаар зүйлийн "Хууль ёсны төлөөлөгч"-ийн төлөөлөх эрх нь иргэний паспорт, гэрлэлтийн баталгаа, төрсний гэрчилгээ, асран хамгаалах харгалзан дэмжих байгууллагын шийдвэрээр, сайн дурын төлөөлөгчийн төлөөлөх эрх нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлээс, гэрээгээр төлөөлөгчийн төлөөлөх эрх нь төлөөлүүлэгч төлөөлөгчийн хооронд хийгдсэн бичгийн гэрээгээр тодорхойлогдоно. Хууль ёсны төлөөлөгч төлөөлүүлэгчийн хуульд заасан бүх эрх, үүргийг итгэмжлэлээр болон гэрээгээр төлөөлөгч итгэмжлэл ба гэрээнд заагдсан эрх, үүргийг хүлээнэ.

10.Хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "зохигч болон түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх; цуглуулах үүрэгтэй" гэдгийг нэхэмжлэгч түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд нь нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж байгаа үндэслэлээ нотолсон тайлбар гаргах, бичмэл ба эд мөрийн баримт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий гэж үзэгдсэн үйл баримтын тухай шүүхийн шийдвэр, мэдээ зэргийг эрж олж, шүүхэд гаргаж өгөх, тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй бол шүүхэд хандах, түүнчлэн гэрчийг байцаалгах, шинжээч томилуулан дүгнэлтгаргуулах, үзлэг, туршилт, таньж олгуулах ажиллагаа хийлгэх хүсэлт шүүхэд гаргахыг ойлгоно. Харин шаардлагатай гэж үзвэл гэрч байцаах, дүгнэлт гаргуулах, нэг төрлийн нотлох баримт зөрөөтэй байгаа тохиолдолд аль ньүнэн болохыг тогтоох зэрэг ажиллагааг зохигчдоос хүсэт гаргасан эсэхийг харгалзахгүйгээр шүүх өөрийн санаачилгаар хийх үүрэгтэй.

11.Хуулийн 37 дугаар зүйлийн 5-д заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн" гэдэгт гэрчийг байцаахдаа хууль сануулаагүй, гарын үсгийг зуруулаагү болон гэрчийг байцаах эрхгүй этгээд байцаасан, гэрчээр өөрөөр нь тодорхойлолт бичүүлж авсан, үзлэг, туршилт, таньж ойлгуулах ажиллагаанд явуулахдаа хөндлөнгийн 2 гэрч, хэргийн оролцогчдыг оролцуулаагүй, тэмдэглэл хөтлөөгүй, тэд нараар гарын үсэг зуруулаагүй, бичмэл нотлох баримтын хуулбарыг нотариатаар батлуулаагүй, дүгнэлт гаргах эрхгүй /шүүхээс томилогдоогүй эсвэл тухайн төрлийн мэдлэггүй/ этгээдээр дүгнэлт гаргуулсан, тэмдэглэл справка зэрэг хуульд заагаагүй хэлбэрийн баримт бичиг бүрдүүлсэн зэргийг хамааруулан ойлгоно.

12.Хуулийн 47 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "… зайлшгүй шаардлагатай нотлох баримт" гэдэгт шүүх хэргийг хянан хэлэлцэж бодит үнэнийг тогтоон шийдвэр гаргахад нөлөөлөх бүх төрлийн нотлох баримтууд хамаарна. Мөн зүйл хэсгийн "гаргах боложгүй буюу бэрхшээл төвөгтэй болох" гэдгиг гэрч удаан хугацаагаар гадаад, дотоодод явах, хүмүүсийн үйлдэл, байгалийн үйл явдлын улмаас бичмэл ба эд мөрийн баримт устаж үгүй болох, цаг хугацааны хүчин зүйлээс шалтгаалан ул мөр арилах зэргийг ойлгох бөгөөд "нотлох баримтыг хангах" гэдэгт гэрчийг байцаах, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагаа хийх, бичмэл баримтыг олж авах, хуулбарлах, эд мөрийн баримтад үзлэг хийх, гэрэл зураг, дуу авианы бичлэг хийх, ул мөрний хэв авах зэрэг ажиллагааг яаралтай гүйцэтгэх, хэргийн оролцогчид бусад иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас тодорхой үйлдэл хийхийг хориглох, бичмэл болон эд мөрийн баримтыг хураан авах, хадгалуулах зэрэг ажиллагааг хийхийг ойлгоно.

13.Энэ хуулийн 55 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн …"улсын тэмдэгтийн хураамж төлөх, хөнгөлөх журам" гэдэгт шүүхийн хувьд мөн хуулийн 56-58 дугаар зүйл, тэмдэгтийн хураамжийн хуулийн 18 дугаар зүйлд заасан журмыг ойлгоно. Гэхдээ шүүх улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хураамж төлөх хугацааг нэхэмжлэл хүлээн авахаас шүүх хуралдаан болтол тодорхой хугацаагаар хойшлуулах, хураамжийн хэмжээг тодорхой хуиар буюу хэмжээгээр багасгах, бүрэн чөлөөлж болно.

14.Мөн зүйл, хэсгийн "хүсэлт, гомдол, нэхэмжлэл гаргагчдын эд хөрөнгийн байдлыг харгалзан" гэдгийг тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь өргөдөл, гомдол, нэхэмжлэл шийдвэрлүүлэх үйлчилгээ үзүүлсний төлөө хуульд заасан хэмжээний хураамжийг бүрэн буюу заримыг төлөх хөрөнгийн чадвартай эсэхиг харгалзан үзэхийг ойлгоно. Тэгэхдээ тухайн этгээдийн хөрөнгийн байдлыг иргэдийн хувьд Хүн амын орлогын албан татварын хуулийн 4 дүгээр зүйл, хууль тогтоомжийн бусад актад заасан орлоготой эсэх талаарх татварын албаны зохих байгууллага, банк, аж ахуйн нэгж, байгууллагын тодорхойлолт, бусад эд хөрөнгийн талаарх орон нутгийн засаг захиргааны байгууллагын тодорхойлолтоор, аж ахуйн нэгж, байгууллагын хувьд аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хуулийн 4 дүгээр зүйлд заасан орлоготой эсэх талаар Улсын татварын албаны зохих байгууллагын дүрмийн сан, үндсэн болон эргэлтийн хөрөнгийн талаар бүртгэлийн зохих байгууллагын тодорхойлолт, аж ахуйн нэгж, байгууллагын өөрсдийн тодорхойлолт, гэрээ, дүрэм, санхүү, нягтлан бодох бүртгэлийн баримт бичгээр, мөнгөн хөрөнгөний талаар харилцагч бүх банкны тодорхойлолтоор тус тус тогтоосон байвал зохино.

15.Улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулах, төлөх хэмжээг багасгах, чөлөөлөх асуудлыг шүүгчийн захирамжаар шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргагчийн төлбөл зохих байсан улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулна.

16.Нэхэмжлэл, хүсэлтийг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө хураах хураамжийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан хэмжээгээр авах бөгөөд харин гомдлоор авч хэлэлцэх хэргийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө.

17.Хуулийн 67 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "хэрэг үүсгэсний дараа нэхэмжлэгч нэхэмжлэлээсээтатгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөн хүлээсэн" гэдгийг нэхэмжлэгч нэхэмжлэлийн бүх шаардлагаасаа бүрэн татгалзсан, хариуцагч нэхмжлэлийн бүх шаардлагыг бүрэн зөвшөөрөн хүлээснийг, мөн зүйл, хэсгийн "зохигчид, эвлэрэн хэлэлцвэл" гэдгийг нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцох нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж түүнийг нь хариуцагч зөвшөөрөн хүлээснийг тус тус ойлгоно.

18.Хуулийн мөн зүйл хэсгийн дагуу шүүгч нэхэмжлэгчийн татгалзал,- хариуцагчийн зөвшөөрөл, зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гаргахдаа нэхэмжлэлийн бүх шаардлагыг бүрэн дурдаж, нэхэмжлэгч өөрөө татгалзсан буюу хариуцагч нэхэмжлэлийн бүх шаардлагыг зөвшөөрөн хүлээсэн болоохыг, харин эвлэрэн хэлэлцсэн тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагаас чухам алинаас нь буюу ямар хэмжээгээр нэхэмжлэгч татгалзаж, хариуцагч зөвшөөрөн хүлээсэн болохыг тодорхой шаардлага, нэхэмжлэлийн үнийн дүнг бичин нарийвчлан зааж байвал зохино.

19.Хуулийн 69 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "…шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах" гэдгийг шүүхээр гарах шийдвэрийг бодитойгоор гүйцэтгэх боломжийг хангахын тулд шүүхийн шийдвэр гарахаас өмнө нэхэмжлэлийг хангах хэмжээгээр хариуцагчийн өөрт нь болон бусдад байгаа эд хөрөнгийг бүгдийг буюу зарим хэсгийг битүүмжлэх, банкин дахь дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоох, хариуцагчаас буюу хариуцагчийн эд хөрөнгө, түүний дотор мөнгөн хөрөнгө байгаа иргэн, хуулийн этгээдээс тодорхой үйл ажиллагаа явуулах, тухайлбал эд хөрөнгийг худалдах, бусдад шилжүүлэх, эд хөрөнгийн бусад үүрэг биелүүлэхийг хориглох зэрэг хуульд заасан арга хэмжээ авахыг ойлгоно.

20.Хуулийн 75 дугаар зүйлийн 1 дүгээр заалтын "хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан гэж талууд үзсэн" гэдгийг зохигчид хэргийн бодит байдлыг тогтооход зохих хэлбэрт орсон, ач холбогдол бүхий хангалттай нотлох баримт цугларсан гж үзэж хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хүсэлт гаргасныг, энэ хуулийн 71 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа дууссан" гэдгийг зохигчид өөрсдөө нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлсэн эсэх буюу шүүхэд нотлох баримт хангуулах хүсэлт гаргасан эсэхээс үл хамааран 60 хоногийн хугацаа өнгөрснийг "шаардлагатай гэж үзсэн тохиолдолд" гэдгийг зохигчид хүсэлт гаргаагүй, хэрэг үүсгэснээс хойш 60 хоногийн хугацаа өнгөрөөгүй ч шүүх тухайн хэргийг хэлэлцэн шийдвэрлэхэд зохих хэлбэрт орсон, ач холбогдол бүхий хангалттай нотлох баримтуудыг цугларсан гэж шүүх үзсэнийг тус тус ойлгоно.

21.Хуулийн 82 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасны дагуу шүүгч дангаар хянан шийдвэрлэх хэрэгт Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 1-д заасан хуульд заасан, хуульд заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах иргэний эрх зүйн харилцаа бий болгох, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгоход чиглэсэн бүх төрлийн гэрээнээс үүссэн маргаан, түүнчлэн Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 6-д заасан иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэгдсэн захиргааны шийдвэр, оюуны үнэт зүйл бүтээх, гэм хор учруулах, үндэслэлгүйгээр эд юмс олж авах эзэмшихээс бусад иргэний эрх зүйн харилцаа үүсгэхээр хуульд тусгайлан заасан бусад үндэслэлээр үүссэн маргаан тус тус хамаарна.

22.Хуулийн 92 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан "шүүгч хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчдын төрөл садан" гэдэгт, шүүгч нь зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, түүнчлэн бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлсэн эрх бүхий иргэн, хуулийн этгээдийн төлөөлөгчийн аль нэгний эхнэр, нөхөр, төрсөн болон үрчилж авсан эцэг, эх, хүүхэд, ах эгч, дүү өвөг эцэг, эмэг эх, хадам эцэг, эх, ач, зээ байхыг "шүүх бүрэлдэхүүнд хоорондоо төрөл садангийн холбоотой хүмүүс орсон… гэдэгт тухайн хэргийг хянан шийдвэрлэх З шүүгчийн хоёр нь хоорондоо дээр дурдсан төрөл садангийн холбоотой байхыг тус тус ойлгоно.

23.Хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-ын "шүүхийн шийдвэр илт буруу зүйл бичигдсэн" гэдэгт шүүхийн шийдвэрт шүүгчийн болгоомжгүй ажиллагааны улмаас шүүхийн шийдвэрт хэргийн байдал, шүүхийн шийдвэрийг шүүх хуралдаан дээр нотлох баримтуудаар нотлогдсон бодит байдлаас нь илтэд зөрүүлж бутуу бичсэнийг, "тооны алдаа" гэдэгт шүүхийн шийдвэрт цифрээр /тоо/илэрхийлэгдэн бичигдэх зүйлийг цифрээр буюу бичгээр илэрхийлж бичихдээ дээрх шалтгаанаар шүүх хуралдаан дээр хэлцэгдсэн буюу нотлогдсон бодит байдлаас нь өөрөөр бичсэнийг тус тус ойлгох бөгөөд эдгээр алдааг шүүхийн шийдвэриг дахин бичих буюу түүнийг засварлах замаар залруулж болно. Ийнхүү шүүхийн шийдвэрт засвар оруулсан тохиолдолд ямар засвар оруулсныг шүүхийн шийдвэрийн эцэст тодорхой бичн, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулна.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
ШҮҮГЧ Ж.ДАШДОРЖ