- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АЯН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ /“Боловсролын шинэчлэл-иргэний оролцоо” улирлын аян/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2006 оны 10 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар 253
Улаанбаатар хот
АЯН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ /"Боловсролын шинэчлэл-иргэний оролцоо" улирлын аян/
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Боловсролын шинэчлэл-иргэний оролцоо" улирлын аяныг 2006 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн орон даяар зохион байгуулсугай.
2. Аян зохион байгуулах ажлыг удирдан зохицуулах ажлын хэсгийг байгуулан, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшинд үүрэг болгосугай.
3. Аян зохион байгуулахтай холбогдуулан шаардагдах 37.0 /гучин долоон/ сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Н.Баяртсайханд зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.ЭНХТҮВШИН
Сангийн сайд Н.БАЯРТСАЙХАН
Текст томруулах
A
A
A
