A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2007 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр

Дугаар 250

Улаанбаатар хот

АХМАД ДАЙЧДЫН ОРОН СУУЦНЫ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх 2007 оны хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төлөвлөгөөнд ахмадууд болон төрийн албан хаагчдад зориулан орон сууц барихаар тусгагдсан хөрөнгөөс өмнө нь улсаас орон сууц авч байгаагүй ахмад дайчдыг орон сууцаар хангах ажлыг энэ онд багтаан зохион байгуулж, хэрэгжүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Ц.Батбаярт үүрэг болгосугай.

2. Ахмад дайчдын орон сууцны хангамжийг сайжруулахад зориулж тодорхой хэмжээний хөрөнгийг улсын болон орон нутгийн төсөвт жил бүр тусган шийдвэрлэж байхыг Сангийн сайд Н.Баяртсайхан, Барилга, хот байгуулалтын сайд Ж.Наранцацралт, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад орон сууц барих зориулалтаар газар олгох, гэрээ байгуулахдаа барих орон сууцны 2.0 хувийг үнэ төлбөргүйгээр, 20.0 хүртэл хувийг өөрийн өртгөөр нь тооцож тусгай санд шилжүүлэх нөхцөлийг тусган уг асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэж байхыг Барилга, хот байгуулалтын сайд Ж.Наранцацралт, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай. /ЗГ-ын 2015-6-15-ны 248-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Барилга, хот байгуулалтын сайд Ж.НАРАНЦАЦРАЛТ