A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ,АРХИДАН СОГТУУРАХААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАЛААРХИ ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ЗАРИМ ЧИГ ҮҮРГИЙГ ТӨРИЙН Б
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2008 оны 6 дугаар сарын 11–ний өдөр

Дугаар 238

Улаанбаатар хот

АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ,АРХИДАН СОГТУУРАХААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАЛААРХИ ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ЗАРИМ ЧИГ ҮҮРГИЙГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГАД ХАРИУЦУУЛАН ГҮЙЦЭТГҮҮЛЭХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 13.1, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 21.2.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт архидан согтуурахтай тэмцэх, архины хор уршгийг олон нийтэд ойлгуулан таниулах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, сэтгэл заслын аргаар архины хорт зуршлаас ангижруулах, сургалт, сурталчилгаа зохион байгуулах чиг үүргийг "Архидалт мансуурлын эсрэг ассоциаци" төрийн бус байгууллагад хариуцуулан гэрээгээр гүйцэтгүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргилд зөвшөөрсүгэй.

2. "Архидалт мансуурлын эсрэг ассоциаци" төрийн бус байгууллагыг сургалт, сурталчилгаа явуулах, цуглаан хийх байраар тухай бүр хангаж байхыг аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.

3. "Архидалт мансуурлын эсрэг ассоциаци" төрийн бус байгууллагын архидалтын эсрэг сургалт, сурталчилгааны үйл ажиллагаанд зориулж 41,668.0 (дөчин нэгэн сая зургаан зуун жаран найман мянган) төгрөгийг Эрүүл мэндийг дэмжих сангаас гаргахыг Эрүүл мэндийн сайд Б.Батсэрээдэнэд зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Эрүүл мэндийн сайд Б.БАТСЭРЭЭДЭНЭ