A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр

Дугаар 109

Улаанбаатар хот

АЛТ ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Улсын Их Хурлын 2008 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан "Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх үндсэн чиглэл"-ийн 2.6-д заасан зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Улсын Их Хурлын 2009 оны 22 дугаар тогтоолын 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Эдийн засгийн өсөлтийг хангах, бодит салбарын хөгжлийг дэмжих, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор алт олборлох үйлдвэрлэлийг дэмжиж, шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нарт тус тус даалгасугай.

2. Алт олборлох үйлдвэрлэлийг дэмжихэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор 200.0 (хоёр зуун) сая хүртэл ам.доллартай тэнцэх Засгийн газрын бондыг 12-18 сарын хугацаатай, хаалттай хэлбэрээр үе шаттай гаргаж уг хөрөнгийг арилжааны банкуудаар дамжуулан зээлдүүлэх хэлбэрээр ажиллахыг Сангийн сайд С.Баярцогт, алт олборлох үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нарт тус тус даалгаж, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржид зөвлөсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Сангийн сайд С.БАЯРЦОГТ