A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот

Дугаар 175

АЖЛЫН ҮНЭЛГЭЭ БАТЛАХ ТУХАЙ

(Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Ажлын үнэлгээ шинэчлэн батлах тухай 320 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Газрын тухай хуулийн 24.3, 58.8 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Газар зохион байгуулалт, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийх ажлын үнэлгээ"-г хавсралт ёсоор баталсугай.

2.Хэрэглээний үнийн индекс 15-аас дээш хувиар өсч, буурах тохиолдолд ажлын үнэлгээг шинэчлэн батлуулах арга хэмжээ авч байхыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгад даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Аргачлал, үнэлгээ батлах тухай" Засгийн газрын 2003 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 103 дугаар тогтоолын 1, 2 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАЯР