A

A

A

Бүлэг: 1979

/ЗГ-ын 2012-08-27-ны 6 дугаар тогтоолоор хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

АГЕНТЛАГ БАЙГУУЛАХ ТУХАЙ

2009 оны 8 дугаар сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 257

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1, 6.3-т заасныг болон "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай" Улсын Их Хурлын 2009 оны 43 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Мэргэжлийн боловсрол, сургалтын газар байгуулсугай.

2. Мэргэжлийн боловсрол, сургалтын газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталж мөрдүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт даалгасугай.

3. Мэргэжлийн боловсрол, сургалтын газрыг үйл ажиллагаа явуулах ажлын байраар хангах арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хороо (Д.Сугар)-нд даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг байгуулах тухай" Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн жагсаалт"-ын "Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг" гэсэн хэсэгт Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд "Мэргэжлийн боловсрол, сургалтын газар" гэж нэмсүгэй.