A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ЗАХИРАМЖ

2010 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр

Дугаар 6

Улаанбаатар хот

АЖЛЫН ХЭСГҮҮД БАЙГУУЛАХ ТУХАЙ(ЕС -ын захирамж)

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах цогц арга хэмжээний "Утаагүй Улаанбаатар" хөтөлбөрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, гэр хороолол, автомашин, нам даралтын зуухны үйл ажиллагаанаас гарах утааг бууруулах асуудлыг судлан санал боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн бүрэлдэхүүнийг 2 дугаар, Улаанбаатар хотод тортог тоосыг бууруулах асуудлыг судлан боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн бүрэлдэхүүнийг 3 дугаар, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад хот төлөвлөлт, эрчим хүч, дэд бүтцийн чиглэлээр авах арга хэмжээний талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн бүрэлдэхүүнийг 4 дүгээр, гэр хорооллын иргэдийг ажлын байр бүхий газарт нүүлгэн шилжүүлэх, Улаанбаатар хотод шилжин суурьшигчдын урсгалыг сааруулах, зогсоох асуудлыг судлан санал боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн бүрэлдэхүүнийг 5 дугаар, хөтөлбөрийг сурталчлах, сургалт сурталчилгаа явуулах чадавхийг бүрдүүлэх асуудлыг судлан санал боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн бүрэлдэхүүнийг 6 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Дэд хэсгүүдийн саналыг нэгтгэн "Утаагүй Улаанбаатар" хөтөлбөрийн төслийг боловсруулж, 2010 оны 2 дугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхийг Ажлын хэсэг (Л.Гансүх)-т даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД