A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 2 дугаар сарын 10-ны өдөр

Дугаар 38

Улаанбаатар хот

АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХ ТУХАЙ (стандартын)

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсад мөрдөж буй стандартын бодлого, хэрэгжилтийг боловсронгуй болгох, олон улсын түвшинд нийцүүлэх ажлыг удирдах үүрэг бүхий ажлын хэсгийг 1 дүгээр, Монгол Улсад одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа стандартуудыг судлан дүн шинжилгээ хийж, цаашид хэвээр мөрдөх болон шинээр мөрдүүлэх зайлшгүй шаардлагатай стандартуудын жагсаалтыг салбар тус бүрээр гаргах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус байгуулсугай.

2. Европын Холбооны гишүүн зарим орнуудын стандартын шинэчлэл хийж байгаа туршлагыг судалсны үндсэн дээр тодорхой санал боловсруулж, үйл ажиллагааны төлөвлөгөөний хамт 2010 оны 5 дугаар сард багтаан танилцуулахыг Ажлын хэсэг (Н.Алтанхуяг)-т даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.АЛТАНХУЯГ