A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • АЖЛЫН АЛБАНЫ ОРОН ТООНЫ ХЯЗГААР БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2014-2-21-ний 45-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон. Энэ тогтоолыг 2014-4-1-ний өдрөөс дагаж мөрдөнө/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

АЖЛЫН АЛБАНЫ ОРОН ТООНЫ ХЯЗГААР БАТЛАХ ТУХАЙ/ЗГ-ын 2014-2-21-ний 45-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон. Энэ тогтоолыг 2014-4-1-ний өдрөөс дагаж мөрдөнө/

2010 оны 5 дугаар сарын 5-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 109

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2, 33 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр дэх ашигт малтмалын орд газраас уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлох, тээвэрлэх ажлыг уялдуулах, хилийн боомтын үйл ажиллагааг зохицуулах үүрэг бүхий Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн ажлын албаны орон тооны дээд хязгаарыг 8 хүртэл байхаар тогтоосугай.

2. Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн ажлын албаны хэрэгцээнд туулах чадвар сайтай автомашин олгох арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хороо /Д.Сугар/-нд даалгасугай.

3. Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн ажлын албаны үйл ажиллагааны зардлыг Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд, цаашид жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд С.Баярцогт нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД