- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АХМАД ДАЙЧДАД НЭГ УДААГИЙН ТУСЛАМЖ ОЛГОХ, ТОГТООЛЫН ЗААЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
АХМАД ДАЙЧДАД НЭГ УДААГИЙН ТУСЛАМЖ ОЛГОХ, ТОГТООЛЫН ЗААЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1994 оны 07 дугаар сарын 15-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 131
Халх голын ялалтын 55 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Засгийн газрын комисс, Хүн амын бодлого хөдөлмөрийн яамны саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Халхын голын 1939 оны байлдаанд оролцсон ахмад дайчдад 1994 оны 8 дугаар сард багтаан 5000 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг орон нутгийн төсвөөс олгохыг аймаг, нийслэл /хот/-ийн Засаг дарга нарт даалгасугай.
2."Амьдрал ядуу, нэн бага орлоготой өрх, иргэд болон ахмад дайчдын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1993 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 123 дугаар тогтоо-лын 2 дугаар зүйлийн "а" заалтын "...тэтгэврээс өөр орлогогүй, өрхийн дотор хөдөлмөрийн чадвартай хүнгүй ..." гэсэн хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Монгол Улсын Шадар сайд Ч.ПҮРЭВДОРЖ
Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд Э.ГОМБОЖАВ
Текст томруулах
A