A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ЗАХИРАМЖ

2010 оны 6 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 60

Улаанбаатар хот

АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХ ТУХАЙ (ЕС-ын захирамж)

"Бизнесийн орчны шинэтгэлийн жил"-ийн хүрээнд дэвшүүлсэн зорилтыг хангах зорилгоор аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, түүнийг олгохтой холбогдсон харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомж, эрх зүйн бусад актыг хянаж боловсронгуй болгох асуудлыг судлан боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай:

Ахлагч -Монгол Улсын Шадар сайд М.Энхболд
Гишүүд: -Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баттөр;
-Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан;
-Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Батсуурь;
-Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ;
-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Гантулга;
-Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Хүрэлбаатар;
-Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун;
-Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэл /тохиролцсоноор/;
-Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны бизнесийн харилцааны албаны дарга Д.Жанцан /тохиролцсоноор/;
-Барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар /тохиролцсоноор/;
-Монголын хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал Г.Гиймаа /тохиролцсоноор/;
-Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба /тохиролцсоноор/;
-"Петровис" ХХК-ийн тэргүүн дэд захирал О.Содбилэг;
-"Нью Жуулчин Турс" ХХК-ийн ерөнхий захирал Ш.Нэргүй;
Нарийн бичгийн дарга -Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хуулийн хэлтсийн дарга Д.Түвшинтөр -Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хуулийн хэлтсийн дарга Д.Түвшинтөр

2. "Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, түүнтэй холбогдсон хууль тогтоомж, эрх зүйн бусад актыг хянаж боловсронгуй болгох ажлын удирдамж"-ийг хавсралт ёсоор баталсугай.

3. Ажлын хэсгийн үйл ажиллагааг зохион байгуулахдаа "Хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2010 оны 68 дугаар тогтоолын хүрээнд хийж байгаа ажилтай уялдуулахыг Ажлын хэсэг /М.Энхболд/-т даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД