A

A

A

  • Нүүр
  • Улсын дээд шүүхийн тогтоол
  • МОНГОЛ УЛСЫН АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ХУУЛИЙН 7 ДУГААР ЗҮЙЛИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ  / Энэ тогтоолыг УДШ-ийн 2002-03-25-ны өдрийн 100 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

1995 оны 8 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар 246

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ХУУЛИЙН 7 ДУГААР ЗҮЙЛИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ
                                               / Энэ тогтоолыг УДШ-ийн 2002-03-25-ны өдрийн 100 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./

Хэвлэх

Монгол Улсын Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн зарим заалтыг нэг мөр ойлгож зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Аж ахуйн нэгж, байгууллагын албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасан "Анхдагч түүхий эд-ах, сүү, үр тариа, түүнчлэн гурилын үйлдвэрлэлээс олсон орлогод ногдох албан татварыг 50 хувиар хөнгөлөх татвар төлөгчид гэрээ дүрэмдээ заасны дагуу мах, сүү, үр тариа болон гурилын үйлдвэрлэл тогтмол эрхлэн, хүнсний анхдагч байдлаар нь зах зээлд борлуулж байгаа хүнс, хөдөө аж ахуйн нөхөрлөл, компани, хоршоо зэрэг хуулийн этгээдийн эрхтэй аж ахуйн нэгж, байгууллагыг хамааруулан ойлгохыг тайлбарласугай.

Харин дээрх дурдсан хүнсний анхдагч түүхий эдийг боловсруулж бэлэн болон хагас бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулж орлого олж багаа аж ахуйн нэгж, байгууллагыыг энэ заалтад хамааруулж татварыг нь хөнгөлөхгүйг заасугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
ШҮҮГЧ А.ДОРЖГОТОВ