- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АЖЛЫН ӨДӨР ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2011 оны 6 дугаар сарын 29-ний өдөр
Дугаар 202
Улаанбаатар хот
АЖЛЫН ӨДӨР ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ
Хөдөлмөрийн тухай хуулийн 77.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Их Монгол Улс байгуулагдсаны 805 жил, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баярыг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэх, иргэдэд ажил, амралтын цагаа зөв зохицуулах боломж бүрдүүлэх зорилгоор 7 дугаар сарын 14-ний пүрэв, 15-ны баасан гарагийн ажлын өдрийг 7 дугаар сарын 9-ний бямба, 10-ны ням гарагийн амралтын өдөрт шилжүүлсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.ГАНДИ
Текст томруулах
A
A
A
