A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 7 дугаар сарын 6-ны өдөр

Дугаар 225

Улаанбаатар хот

АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ

Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Бодибилдинг, фитнессийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг 2011 оны 7 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаад даалгасугай.

2. Дээрх тэмцээнийг зохион байгуулахад шаардагдах 60.0 (жаран) сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Эрүүл мэндийн сайд С.ЛАМБАА