A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

АЖ АХУЙН ТООЦООТОЙ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР БАЙГУУЛАХ ТУХАЙ

2011 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 282

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь заалтад заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрт байрлах "Спорт бэлтгэлийн төв"-ийг үндэсний шигшээ багийн болон спортын өндөр зэрэглэлийн тамирчдын бэлтгэл, дасгалжуулалтыг хангах үүрэг бүхий "Спортын бэлтгэл, сургалтын төв" аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, "Буянт-Ухаа биеийн тамир, спортын ордон"-г "Буянт-Ухаа Спортын ордон" аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болгон тус тус байгуулсугай.

2."Спортын бэлтгэл, сургалтын төв", "Буянт-Ухаа Спортын ордон" аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын дүрэм, зохион байгуулалтын бүтцийг баталж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Төрийн өмчийн хороо (Д.Сугар)-нд үүрэг болгосугай.

(Энэ тогтоолыг 2011-10-19-ний 298-р тогтоолоор хүчингү болсонд тооцсон)

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД