A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГҮҮЛЭН ЕРӨНХИЙ БАЙЦААГЧИЙН ЭРХ ОЛГОХ ТУХАЙ

2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 383

Төрийн албаны тухай хуулийн 21.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 10.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус газрын орлогч дарга Самдангийн Энхбаатарыг томилж, Бүртгэлийн хяналтын ерөнхий байцаагчийн эрх олгосугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Ерөнхий байцаагчийн эрх олгох тухай" Засгийн газрын 2010 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 48 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

(энэ тогтоолыг 2012-02-08-ны 41-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД