- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГҮҮЛЭХ,ЕРӨНХИЙ БАЙЦААГЧИЙН ЭРХ ОЛГОХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГҮҮЛЭХ,ЕРӨНХИЙ БАЙЦААГЧИЙН ЭРХ ОЛГОХ ТУХАЙ
2012 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 14
(Энэ тогтоолыг 2012-03-07-ны 74-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Төрийн албаны тухай хуулийн 21.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын тохируулагч агентлаг-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус газрын Хууль, хяналт, зохицуулалтын газрын дарга Аюушийн Ариунболдыг томилж, Улсын ерөнхий байцаагчийн эрх олгосугай.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Улсын ерөнхий байцаагчийн эрх олгох тухай" Засгийн газрын 2008 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 338 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Текст томруулах
A
A
A
