- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГҮҮЛЭХ, ЕРӨНХИЙ БАЙЦААГЧИЙН ЭРХ ОЛГОХ ТУХАЙ /ЗГ-ын 2012-9-5-ны 25-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГҮҮЛЭХ, ЕРӨНХИЙ БАЙЦААГЧИЙН ЭРХ ОЛГОХ ТУХАЙ /ЗГ-ын 2012-9-5-ны 25-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2012 оны 2 дугаар сарын 8-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 41
Төрийн албаны тухай хуулийн 21.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 10.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус газрын орлогч дарга Лувсандагвын Амарсанааг томилж, Бүртгэлийн хяналтын ерөнхий байцаагчийн эрх олгосугай.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэн Ерөнхий байцаагчийн эрх олгох тухай" Засгийн газрын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 383 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Монгол Улсын сайд,
Текст томруулах
A
A
A
