- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХ ТУХАЙ (иргэний үнэмлэх олгох)

МОНГОЛ УЛСЫНЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2012 оны З дугаар сарын 21-ний өдөр
Дугаар 87
Улаанбаатар хот
АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХ ТУХАЙ (иргэний үнэмлэх олгох)
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улсын иргэний үнэмлэх олгох ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах, нэгдсэн удирдлага, чиглэлээр хангах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр хавсралт ёсоор, Монгол Улсын иргэний үнэмлэх олгох ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 2 дугаар хавсралт ёсоор, Монгол Улсын иргэний үнэмлэх олгох ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай. (1-р хавсралтад 2012-05-02-ны 155-р тогтоолоор нэмэлт орсон)
2. Монгол Улсын иргэнд иргэний үнэмлэх олгох ажлыг орон нутагт зохион байгуулах үүрэг бүхий дэд ажлын хэсгийг сум, дүүрэг, хороо бүрт тухайн шатны Засаг даргаар ахлуулан байгуулах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
3. Монгол Улсын иргэнд иргэний үнэмлэх олгох ажлыг шуурхай зохион байгуулахыг нийт ажлын хэсгийн ахлагч нарт, иргэний үнэмлэх олгох ажлын хэрэгжилтийн талаар Засгийн газарт энэ оны 6 дугаар сард багтаан танилцуулахыг Монгол Улсын иргэний үнэмлэх олгох ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах, нэгдсэн удирдлага, чиглэлээр хангах Ажлын хэсэг (Ц.Нямдорж)-т даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
