- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ БҮТЦЭД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ БҮТЦЭД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1999 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 199
Дайчилгааны тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах шаардлагыг харгалзан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Батлан хамгаалах яамны Стратегийн удирдлага, төлөвлөлтийн газрын Дайчилгааны төслийн багийг мөн газрын Дайчилгааны хэлтэс болгон өөрчлөн зохион байгуулахыг Батлан хамгаалахын сайд Ш.Түвдэндоржид зөвшөөрсүгэй .
2.Дайчилгааны хэлтэст нэмж шаардагдах ажилтнуудыг гэрээний үндсэн дээр ажиллуулан, тэдний цалин, үйл ажиллагааны зардлыг Батлан хамгаалах яамны төсөвт тусган санхүүжүүлж байхаар тогтоосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ
Батлан хамгаалахын сайд Ш.ТҮВДЭНДОРЖ
Текст томруулах
A
A
A
