A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

БАРУУН АЙМГУУДЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2000 оны 3 дугаар сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 41

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Төвөөс алслагдсан баруун бүс /Баян-өлгий,Говь-алтай, Завхан, Увс, Ховд аймаг/ нутгийн хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэх зорилгоор хүн амын орлогын татварыг хөнгөлөх, цалин, тэтгэвэр тэтгэмжид хязгаарын бүсийн нэмэгдэл тогтоох, тус бүс нутагт хөрөнгө оруулж байгаа гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг тодорхой хугацаанд орлогын албан татвараас чөлөөлөх, хөнгөлөх санал боловсруулж энэ оны П улиралд багтаан Засгийн газарт оруулахыг Сангийн сайд Я.Очирсүх, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд С.Сонин нарт даалгасугай.

2.Орон нутгийн хотуудын "Нийтийн аж ахуйг хөгжүүлэх төсөл"-өөр усан хангамжийн төвлөрсөн системийг шинэчлэх, өргөтгөх, ус түгээх цэгийн тоог нэмэгдүүлэх, тоолууржуулах, цэвэрлэх байгууламжийг шүүрүүлэх талбайгаар солих, хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх хямд төсөр технологи нэвтрүүлэх, халуун усыг шинэ технологид шилжүүлэх үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг олж санхүүжүүлэх арга хэмжээ авахыг холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгасугай..

Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ

Сангийн сайд Я.ОЧИРСҮХ