- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БАРУУН ХЯЗГААРЫН АЙМГУУДЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
БАРУУН ХЯЗГААРЫН АЙМГУУДЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1994 оны 3 дугаар сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 56
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Баруун хязгаарын гурван аймгийн төвийг Оросын Холбооны Улсын эрчим хүчний системтэй холбох өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам болон дэд станцын барилгын ажлыг 1994 онд багтаан дуусгахад шаардагдах санхүүжилт хийх графикийг Монголбанктай хамтран гаргаж, цаг тухайд нь санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн яам (Д.ДАВААСАМБУУ), Эрчим хүч, геологи, уул уурхайн яам (Б.ЖИГЖИД), Баян-өлгий, Увс, Ховд аймгийн Засаг дарга нарт даалгасугай.
2.Эрчим хүч, геологи, уул уурхайн яам (Б.ЖИГЖИД), Худалдаа, үйлдвэрийн яам (Ц.ЦОГТ)-д даалгах нь:
а)Монгол Улс, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу баруун аймгуудын цахилгаан дамжуулах шугам болон дэд станцын барилгын ажилд зориулан Оросын Холбооны Улсаас тоног төхөөрөмж, материал нийлүүлэх хэлэлцээрийн хугацаа сунгах талаар энэ оны 3 дугаар сард багтаан тохиролцохын хамт Оросын Холбооны Улсын Абакан хотоос нийлүүлэгдэх, өмнө төлбөр нь хийгдсэн тоног төхөөрөмж, материалыг энэ оны 4 дүгээр сард багтаан татаж авах арга хэмжээ авсугай;
б)Оросын Холбооны Улсын нутагт баригдах цахилгаан дамжуулах шугам болон дэд станцын өргөтгөлийн ажлыг энэ оны 7, 8 дугаар сард багтаан дуусгаж ашиглалтад оруулах асуудлыг Оросын Холбооны Улсын холбогдох байгууллагатай хэлэлцэж тохиролцсугай.
3.Ховд, Баян-өлгий аймгийн нутагт баригдах цахилгаан дамжуулах шугамын төмөр бетон тулгуур үйлдвэрлэхэд зориулан Ховд аймгийн "Тулга" компанид зээлийн хөрөнгийн эх үүсвэр гаргаж өгөх талаар зохих туслалцаа үзүүлэхийг Монголбанкны ерөнхийлөгч (Д.МОЛОМЖАМЦ)-д зөвлөсүгэй.
4.Баян-өлгий аймгийн төвд баригдаж байгаад зогссон цэмбэний үйлдвэрийн барилгыг ашиглан хамтарсан үйлдвэр байгуулах асуудлыг энэ оны эхний хагаст багтаан Бүгд Найрамдах Казахстан Улсын холбогдох байгууллагатай хэлэлцэж, шийдвэрлэхийг Эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн талаар хамтран ажиллах Монгол-Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсэг (Э.ГОМБОЖАВ), Худалдаа, үйлдвэрийн яам (Ц.ЦОГТ), Баян-өлгий аймгийн Засаг дарга (К.МИЗИМХАН)-д даалгасугай.
5.Увс аймагт баригдаж байгаад зогссон мах комбинатын барилгыг ашиглан хамтарсан үйлдвэр байгуулахад хөрөнгө оруулах буюу хамтран ажиллах түнш олж уг үйлдвэрийг ойрын жилд ашиглалтад оруулах асуудлаар санал бэлтгэн энэ оны 5 дугаар сард Засгийн газарт танилцуулахыг Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Монгол Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсэг (Ч.ПҮРЭВДОРЖ), Хүнс, хөдөө аж ахуйн яам (Ц.ӨӨЛД), Увс аймгийн Засаг дарга (Д.НАМСРАЙ)-д үүрэг болгосугай.
6.Ховд аймагт баригдаж байгаа эсгий, эсгий гутлын үйлдвэр, цементийн үйлдвэрийг энэ онд багтаан ашиглалтад оруулах, түүхий эд бэлтгэхэд шаардагдах хөрөнгийн хэмжээг нарийвчлан тооцож Монголбанктай хамтран зээлийн эх үүсвэрийн асуудлыг ойрын үед шийдвэрлэхийг Үндэсний хөгжлийн газар (Ч.УЛААН), Худалдаа, үйлдвэрийн яам (Ц.ЦОГТ), Сангийн яам (Д.ДАВААСАМБУУ), Ховд аймгийн Засаг дарга (Н.ДАМБА)-д даалгасугай.
7."Улсын төвлөрсөн хөрөнгө оруулалтаар 1994 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тухай" Засгийн газрын 1993 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 198 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын дагуу улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Улаангом хотод баригдаж байгаа чацарганы үйлдвэрт хуваарилсан 30,0 сая төгрөгийн зээлийн эргэж төлөгдөх хугацааг нэг жилээр сунгахыг Сангийн яам (Д.ДАВААСАМБУУ)-д зөвшөөрсүгэй.
8.Хандивлагч орнуудын зээл,тусламжийн хөрөнгө ашиглан баруун бүсийн аймаг дундын хүн эмнэлгийн оношилгоо, эмчилгээний төв байгуулах асуудлыг судалж, тохиролцох арга хэмжээ авахыг Үндэсний хөгжлийн газар (Ч.УЛААН), Эрүүл мэндийн яам (П.НЯМДАВАА)-д даалгасугай.
9.Монгол-Хятадын хилийн боомт, түр гарцуудыг тохижуулж, гаалийн агуулах, хашаа, зочид буудал, гэр барих, хэмжих, шалгах багаж хэрэгслээр хангах арга хэмжээг холбогдох аймгийн Засаг даргатай хамтран авахын хамт хил орчмын худалдааг хоёр орны нутагт ээлжлэн хийдэг болох талаар БНХАУ-ын холбогдох байгууллагатай тохиролцож шийдвэрлэхийг Худалдаа, үйлдвэрийн яам (Ц.ЦОГТ), Хилийн цэргийг удирдах газар (П.СҮНДЭВ), Улсын гаалийн ерөнхий газар (Г.СЭСЭЭР), холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгасугай.
10.Оросын Холбооны Тува улстай хиллэж байгаа хэсэгт хилийн зөрчил, малын хулгай нэмэгдэж, хил орчим оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулж байгааг харгалзан хилийн хамгаалалтыг сайжруулах, хилчин, дайчдын байр, унаа, техник хэрэгслийн хангалт, төсвийн санхүүжилтийг хугацаанд нь олгож байх арга хэмжээ авахыг Батлан хамгаалахын сайд (Ш.ЖАДАМБА), Хилийн цэргийг удирдах газар (П.СҮНДЭВ), Сангийн яам (Д.ДАВААСАМБУУ)-д даалгасугай.
11.Цаг агаарын байдал хүндэрсэн Алтайн цаадахь сумдад тэжээл тээвэрлэх, Баян-өлгий аймгийн зарим сумын малчид хаваржаандаа хүрэх зам гаргахад нь туслалцаа үзүүлэх зорилгоор Ховд, Баян-өлгий аймагт нийтдээ 3 сая төгрөгт багтаан санхүүжилт хийхийг Улсын Байнгын онцгой комисс (Ч.ПҮРЭВДОРЖ)-т зөвшөөрсүгэй.
12.Цаг агаарын болзошгүй хүндрэлийн үед төвийн районоос малын тэжээл тээвэрлэж зардлыг хямдруулах, баруун аймгуудад малын тэжээлийн байнгын нөөцтэй байх шаардлагыг харгалзан баруун бүсийн улсын аюулаас хамгаалах тэжээлийн нөөц санг бүрдүүлэх, байршил, санхүүжилтийн асуудлыг хянан үзэж энэ оны эхний хагаст багтаан шийдвэрлэхийг Хүнс, хөдөө аж ахуйн яам (Ц.ӨӨЛД), Сангийн яам (Д.ДАВААСАМБУУ)-д үүрэг болгосугай.
13.Баруун бүс нутгийн байгалийн баялаг, түүхий эдийн нөөц боломжид түшиглэн үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжүүлэх, ажилгүйдлийг багасгах, Баян-өлгий аймагт ажлын нэмэгдэл байр бий болгох асуудлыг тус аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран судалж, ойрын үед хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээг боловсруулж энэ оны П улиралд Засгийн газарт танилцуулахыг Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам (Э.ГОМБОЖАВ), Үндэсний хөгжлийн газар (Ч.УЛААН), Худалдаа, үйлдвэрийн яам (Ц.ЦОГТ), Сангийн яам (Д.ДАВААСАМБУУ)-д даалгасугай.
14.Баян-өлгий аймгийн Цэнгэл сумын тува иргэдийн хүсэлтийг үндэслэн тус сумын нутагт "Цэнгэлхайрхан" сумыг шинээр байгуулах асуудлыг Улсын Их Хуралд оруулахтай холбогдуулан сумын хилийн цэс, сумын төвийн байршил, зохион байгуулалтын бусад асуудлыг судалж тодруулан зохих журмын дагуу хянан боловсруулж энэ оны 4 дүгээр сард Засгийн газарт оруулахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар (С.БАНЗРАГЧ), Байгаль орчны яам (З.БАТЖАРГАЛ), Баян-өлгий аймгийн Засаг дарга (К.МИЗИМХАН)-д даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Монгол Улсын шадар сайд Л.ЭНЭБИШ
Текст томруулах
A
A
A

1994 оны 3 дугаар сарын 9-ний өдөр |
Улаанбаатар хот |